Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
СТА Н.Онон Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнг шүүмжлэв.
5 жил өмнө   941
"Анхны алхам", “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Суварган цэнхэр уулс” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан киног найруулж Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол  Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн. 
 
Монголын кино урлагийн нэгэн жарныг бичилцсэн энэ эрхэмтэй найруулагч Ж.Сэнгэдорж “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллаж Монголын кино урлагийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын талаар ярилцсан юм.
 
Тус ярилцлага нь  өнгөрсөн сарын 17-нд Өнөөдөр сонинд “Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж явсан” гарчигтайгаар гарсан нь "Х-Түц" продакшны захирал жүжигчин СТА Н.Онон таалагдсангүй. 
 
Тэрээр өөрийн Фейсбүүк хаягаараа Худлаа том том халаад л , залуу үеээ доош хийж өөрийгөө дөвийлгөх ийм буурлууд цөөхөн байгаасай. Энэ хүмүүс тэр үед амьдралын гол хэмжүүр болсон э/з-н үүрэг хариуцлага үүрч үзсэн үү ер нь. Залуу үеийн алдаа оноог нь шүүн тунгааж алдааг нь засаж залруурж , оноог нь хөхүүлэн дэмжих нь эдний том үүрэг болохоос залуу үеийн алдаан дээр дөрөөлж хэзээ ч сэргэхгүй өөрсдийгөө дөвийлгөх эрх эдэнд байхгүй. Залуучуудад алдах эрхийг нь олго гэж бичжээ. 
 
Ц.ОРГИЛ
СТА Н.Онон Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнг шүүмжлэв.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0