Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд
4 жил өмнө   892

 Ах дүү Руссогийн найруулсан  Avengers: Endgame кино нь тус урлагийн түүхэн дэх хамгийн их ашиг орлого олж, Жеймс Кэмероны бүтээл болох "Аватар" киног ардаа орхисон.

Та бүхэн тус киноны хамгийн эмгэнэлтэй, сэтгэл хөдөлгөм дүрүүдийн үхлийг санаж байгаа биз. Нууц тагнуулч "Black widow" Наташа Романофф өөрийгөө золиослон нэг мөнхийн чулуу олж өгдөг бол тус киноны гол дүрүүдийн нэг "Төмөр хүн" Тони Старк мөн өөрийгөө золиослон "snap" хийж, хүн төрөлхтнийг авардаг.

Гэвч яг үнэндээ тус киноны үндсэн зохиол дээр илүү олон дүр үхүүлэхээр тусгагдсан байжээ. Тэдний нэг агент Ник Фюри. Жүжигчин Самуель Эл Жексоны тоглосон уг дүр нь Corvus Glaive буюу Таносын шадар туслахуудын нэгд алуулахаар зохиол дээр бичигдсэн байсан ч эцсийн мөчид өөрчилжээ. Агент Ник Фюри тус киноноос амьд үлдээд зогсохгүй Хүн аалзын "Far from home" кинонд гардаг билээ.

Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0