Time сэтгүүл өнгөрсөн 100 жилд хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн 100 эмэгтэйг нэрлэж, тэдний хөрөг зургийг бүтээжээ.
Тухайлбал "Оны онцлох 100 эмэгтэй" нэртэй уг төсөлд Коко Шанель (1920), Виржиния Вульф (1929), Фрида Кало (1938), Мэрилин Монро (1954), Жаклин Кеннеди (1962), Диана гүнж (1987), Мадонна (1989), Грета Тунберг (2019) зэрэг хүчирхэг эмэгтэйчүүдийн хөрөг багтсан байна.
Time сэтгүүл 1927 оноос эхлэн "Оны онцлох эрэгтэй" гэх цолыг олгож эхэлсэн ч 1990 оноос эхлэн үүнийгээ "Оны онцлох хүн" болгон өөрчилсөн юм. Time-ын түүхэнд тус сэтгүүлийн нүүрийг ердөө 11 удаа л эмэгтэйчүүд чимж байжээ. Тиймээс тэд энэ шударга бус байдлыг засахаар энэхүү төслийг санаачлан, өнгөрсөн 100 жилийн турш түүхэнд нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийг "Оны онцлох эмэгтэй"-гээр дахин өргөмжилсөн байна.
Э.САЙХАН
Time сэтгүүл зууны онцлох 100 эмэгтэйг нэрлэлээ |
|