"The Exorcist", "Flash Gordon", "Game of Thrones" зэрэг кино, телевизийн олон ангит цувралын жүжигчин Макс Вон Сидов гуравдугаар сарын 8-ны өдөр 90 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.
Швед гаралтай жүжигчин Макс Вон Сидов кино урлагийн карьерийнхаа туршид Оскарын шагнал болон Алтан бөмбөрцөг наадамд тус бүр хоёр удаа нэр дэвшиж байсан юм. Харин Каннын кино наадам, Венецийн кино наадмаас тус бүр "Шилдэг жүжигчин" шагналыг хүртэж байжээ.
Амьдралынхаа турш найруулагч Ингмар Бергмантай олон уран бүтээлд хамтарч ажилласан түүний хамгийн алдартай кино бол "The Seventh Seal" юм.
Жүжигчин Макс Вон Сидов таалал төгслөө |
|