Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Coachella 2020 хөгжмийн наадам зургаан сараар хойшилно
5 жил өмнө   604

Дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох Coachella коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор зургаан сараар хойшилж байгааг эх сурвалж мэдэгдлээ. Тодруулбал дөрөвдүгээр сард зохион байгуулагдах байсан тус наадам аравдугаар сарын эхний  өдрүүдээр зохион байгуулагдахаар болжээ.

Мөн тус хөгжмийн наадмын lineup буюу уран бүтээлчдийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм. Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах байсан билээ.

Coachella 2020 хөгжмийн наадам зургаан сараар хойшилно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0