Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Питер Туулай 2" киноны нээлт хойшлогдлоо
4 жил өмнө   716

"Питер туулай 2" киноны нээлт гуравдугаар сарын 27-нд Их Британийн кино театруудад, долоо хоногийн дараа АНУ-д нээлтээ хийх ёстой байсан ч шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас наймдугаар сарын 7-ныг хүртэл хойшлогджээ. 

"Питер Туулай" киноны эхний анги 2018 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Энэ удаа жүжигчин Жеймс Корден, Маргот Робби нар гол дүрүүдэд дуу оруулсан юм. Одоогийн байдлаар хэд хэдэн уран бүтээл нээлтээ хойшлуулж буйгаа зарлаад байна. Коронавирус Холливудын олон кинонд цохилт өгч чадах уу гэдэг асуулт хүмүүсийн анхаарлыг татаад байна. 
 
Вирусийн тархалтаас болж Их Британи, АНУ, Хятад, Италийн бүх кино театрууд болон Францын зарим хэсэгт байрлах кино театрууд хаалгаа бариад байгаа аж. 
"Питер Туулай 2" киноны нээлт хойшлогдлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0