Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятадын кино театрууд “Өшөө авагчид”, “Аватар” кинонуудыг үзүүлнэ
4 жил өмнө   468
Энэ долоо хоногоос нээгдэж эхэлсэн Хятадын кино театрууд үзэгчдийг татахын тулд “Marvel” кино студийн бүтээл, супер баатруудын тухай цуврал кино болох “Өшөө авагчид” болон найруулагч Жэймс Кэмероны “Аватар” киног үзүүлэхээр болжээ.
 
“Өшөө авагчид” цуврал киноны дөрвөн анги болон бусад "action" кинонууд Хятадын кино театруудын дэлгэцнээ удахгүй гарна гэж ТНR сэтгүүлийн эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, дистрибьютер компаниуд дахин худалдаж авмагц бүх киног үзүүлэх аж.
 
Коронавирусний халдвар дэгдсэний улмаас хохирол амссан Хятадын кино урлагийн салбарыг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авч байгаа ажээ. Тус улсын кино театруудыг эзэмшигчид олон нийтийн арга хэмжээнд оролцохоос одоог хүртэл айж байгаа үйлчлүүлэгчдээ дахин татах, харин дараа нь хамгийн их хүлээгдэж буй кинонуудыг дахин түрээслэхийн тулд үзэгчид хангалттай бий гэж дистрибьюторүүдэд итгүүлэх гэсэн хоёр том бэрхшээлтэй тулгарчээ.  
 
Коронавирусний дэгдэлтийг хязгаарлаж чадсан анхны улс бол Хятад юм. Халдварын тархалт тус улсад өдрөөс өдөрт хумигдаж байгаатай холбоотойгоор эрх баригчид автобусаар зорчихыг зөвшөөрснөөс гадна зоогийн газрууд, худалдааны төвүүд болон бусад байгууллагууд бага багаар нээгдсээр байна.
 
Хятадын кино театрууд “Өшөө авагчид”, “Аватар” кинонуудыг үзүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0