Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“37-р ТОЧКА” киноны онлайн нээлтийн ёслол 4-р сарын 5-нд болно
4 жил өмнө   577

Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.

Тэгвэл “37-р ТОЧКА” киноны жүжигчид, уран бүтээлчид 4-р сарын 5-ны 11 цагаас үзэгч фэнүүдтэйгээ уулзах онлайн улаан хивсний ёслолыг зохион байгуулах бөгөөд ёслолын арга хэмжээг NTV, Star телевиз болон SKYmediaSkyGOпромо суваг, Фантастик продакшны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Фантастикпродакшны фэйсбүүк хуудсаар авах боломжтой.Харин киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино 4-р сарын 6, 7, 8-нд зөвхөн SkyGO-р онцгой эрхтэйгээр хүрэх болно.

Нээлтийн эдгээр 3 өдөрт үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалж байгаа юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын дижитал кодоо SkyGOбүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно. 

 

“37-р ТОЧКА” киноны онлайн нээлтийн ёслол 4-р сарын 5-нд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0