Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Найруулагч Квентин Тарантино роман бичихээр төлөвлөж байна
4 жил өмнө   501
Найруулагч Квентин Тарантино Pure Cinema подкастын сүүлийн дугаарт оролцохдоо "Once Upon A Time In Hollywood" киноноос сэдэвлэсэн роман бичихээр төлөвлөж буйгаа ярьжээ. Тодруулбал, тэрээр "Өмнө нь энэ талаар тийм ч их бодож байгаагүй ч ойрын үед роман, зохиол бичих бодолд маш ихээр автаж байна" хэмээн онцлон хэлсэн юм. "Once Upon A Time In Hollywood" 1969 оны Холливүүдэд өрнөж буй үйл явдал, тэр дундаа карьерийнхаа төлөө хөдөлмөрлөж буй жүжигчин ба цуврал алуурчин Чарльз Мэнсоны тухай өгүүлдэг.
 
Сонирхуулахад найруулагч Квентин Тарантино өнгөрөгч нэгдүгээр сард "Once Upon A Time In Hollywood" киноны үйл явдлаас салаалсан "Bounty Law" хэмээх телевизийн цуврал найруулж байгаагаа хэлсэн ба "A Love Letter To Making Movies" богино хэмжээний баримтат киногоо мөн цацсан билээ. Түүнчлэн найруулагч "Once Upon A Time In Hollywood" уран бүтээлээс хойш ахин шинэ бүтээл туурвихгүй байх магадлалтай гэх мэдээлэл тархаад байсан ч тэрээр алдарт "Kill Bill" цуврал киноны гуравдугаар ангийг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
 
Э.Чимгээ
Найруулагч Квентин Тарантино роман бичихээр төлөвлөж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0