Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Хурд" хамтлаг Хангарид одон хүртжээ
4 жил өмнө   538
“Хурд” хамтлаг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо онлайн орчинд зохион байгуулж, хандивын аян өрнүүлэн шууд тоглолтоос олсон орлогоо Улсын онцгой комисст хандивлахаа мэдэгдсэн. 
 
Тоглолт нийт гурван цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд нэгэн зэрэг 503 мянган хүн үзэж, 246 сая төгрөгийн хандив цугласан юм. Тоглолтын үеэр цугласан хандивын мөнгийг Хурд хамтлагийн гишүүд улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн билээ.  Тэгвэл цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан хандивын аян өрнүүлсэнд Нийслэлийн иргэдийн хурлаас талархал илэрхийлэн  “Хурд” хамтлагт Хангарид одон гардуулан өгсөн байна.   
 
Ц.Оргил
"Хурд" хамтлаг Хангарид одон хүртжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0