Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Jil Sander-ийн хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулга гарчээ
4 жил өмнө   491
Jil Sander брэндийн бүтээлч захирлууд Люк ба Люси Мейер нар хэрэглэгчидтэйгээ хувцсаараа дамжуулан ярилцаж, ойлголцож чаддаг чадварлаг дизайнеруудын нэг юм. Мэдээж тэдний бүтээдэг хувцаснууд үргэлж минимал дизайн, өндөр зэрэглэлийн чанар, хамгийн гоёмсог материалуудаараа ялгардаг хэдий ч хамгийн гол нь загвар бүр нь маш нарийн детальтай, сэтгэл хөдөлгөсөн байж чаддагаараа хэрэглэгчдийг татдаг билээ.
 
Тэдний хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулгад улаан цэцэгсийн хээтэй том сорочканууд, галбирын дагуу намирах торгон даашинзууд, сүлжмэл сарафан, модон платформ ултай сандаал, загасчны малгай, богцон гар цүнх зэрэг цөөн ч зуны хувцасны шүүгээг бүрдүүлэх чадвартай үндсэн загварууд багтжээ.
 
Брэндийн үүсгэн байгуулагч Жил Сандер бол загварын салбарт хамгийн анх эмэгтэй хүний тав тухыг тооцоолж эхэлсэн дизайнеруудын нэг юм. Ингэснээр тэрээр завгүй, ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулан биед тухтай материалтай сул даашинзууд ба хослолууд урлаж эхэлсэн билээ. Харин түүний өв залгамжлагчид үүнээс ч цааш алхан, тэрхүү орчин үеийн хүчирхэг эмэгтэйчүүдийн загвар болон тав тухын хэрэгцээг хангахын зэрэгцээ хувцасныхаа чанарт онцгой анхаарал хандуулан, маш өвөрмөц материалтай загварууд санал болгож байгаа юм.
 
Брэндийн бүх үйлдвэрлэл Итали улсад төвлөрсөн бөгөөд дизайнерууд шинэ улирлаас эхлэн зөвхөн үйлдвэрийн нэгэн төрлийн материалууд гэлтгүй кутюр гэж хэлж болом, гараар урласан мэт харагдах, нарийн ажиллагаатай сүлжмэл болон сүрлэн эдлэлүүд гаргаад байгаа билээ.
 
Jil Sander-ийн хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулга гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0