Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Алдарт гэмт хэрэгтний тухай кино удахгүй дэлгэцнээ гарна
5 жил өмнө   607
Түүхэн дэх хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг Сорвит хочтой Аль Капонегийн тухай "Capone" киноны анхны трейлер цацагдлаа. Киног Жош Транк найруулж, гол дүрд Том Харди тогложээ.
 
Энэхүү намтарчилсан кинонд Аль Капонегийн амьдрал 11 жил шоронд хоригдсоны дараа хэрхэн үргэлжилж буй тухай гарна. Тэрээр өөрийн Флорида дахь харшид өдөр хоногуудаа өнгөрүүлж, өнгөрснөө дурсан суух мэт харагдах ч үнэн хэрэгтээ энэ нь халхавч байсан болж таарна.
 
 
"Capone" дэлхийн кино театруудаар нээлтээ хийх ёстой байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас онлайн стриминг тавцангуудаар цацагдахаар болжээ. Одоогоор кино тавдугаар сарын 12-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.
 

 
 
 
 
 
Алдарт гэмт хэрэгтний тухай кино удахгүй дэлгэцнээ гарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0