Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа
4 жил өмнө   649
#McQueenCreators төслийн хүрээнд Alexander McQueen загварын ордон ээлжит шинэ челленжээ танилцууллаа. Энэ удаад тэд гар доорх материал ашиглан хээ бүтээх даалгаврыг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан брэндийн Youtube хуудсан дээр дизайнер Александр Маккуины дотнын найз СимонАнглессийн хийсэн заавар бичлэг тавигджээ. 
 
Симон домогт дизайнерын анхны цуглуулгууд дээр хамтран ажилласан туршлагатай төдийгүй Alexander McQueen брэндийн одоогийн бүтээлч захирал Сара Бертонд багшилж байжээ. Бичлэгт Симон Англесс нэхсэн торон материал болон хувцасны зориулалттай хар будагны тусламжтайгаар хээ бүтээх аргачлалыг заах бөгөөд ингэхдээ Викториан үеийн топ ашиглан хээгээ хувцсан дээр буулгаж харуулна. Эцсийн үр дүнд бий болсон хээ нь Alexander McQueen брэндийн 1995 оны намрын цуглуулга дахь хээг санагдуулах болно.
 
Челленжид нэгдэхийг хүсвэл өөрсдийн бүтээлээ Instagram-д нийтлэн, #McQueenCreators гэх хэштагыг хавсаргахаа мартуузай. Шилдэг бүтээлүүдийг загварын ордон өөрсдийн Instagram хуудсандаа байршуулах болно.
 

 
 
Alexander McQueen хэрхэн хээ бүтээхийг харуулж үүнтэй холбоотой шинэ челленж зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0