Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Burberry брэнд өвөрмөц цуглуулгаа гаргалаа
4 жил өмнө   630
Burberry брэнд жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог Эх дэлхийн өдөрт зориулан ахин боловсруулсан материалаар урласан капсул цуглуулга танилцууллаа.
 
"ReBurberry Edit" хэмээн нэрлэсэн шинэ цуглуулгадаа брэндийн хавар-зун 2020 цуглуулгад багтсан 26 загварыг ECONYL® хэмээх ахин боловсруулсан нийлэг материалаар шинэчлэн бүтээжээ. Загасны тор, далай тэнгис дахь хуванцар хаягдлыг ахин боловсруулан гаргаж авдаг ECONYL® нь эргээд байгальд шингэх явц нь хурдан ба ахин боловсруулалтад оруулж болдог байна. "ReBurberry Edit" цуглуулгад тренч цув, парка, нөмрөг, гар цүнх зэрэг  загварууд багтжээ.
 
Сонирхуулахад Эх дэлхийн өдрийг 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн ба энэ өдөр эх дэлхийнхээ ирээдүйн төлөө, хайрлан хамгаалахын төлөө гэсэн уриа, зорилготойгоор тэмдэглэдэг байна.
 
 
 
 
 
Burberry брэнд өвөрмөц цуглуулгаа гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0