Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтрана
4 жил өмнө   467
АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өчигдөр зарлажээ.
 
NASA-гийн захирал Жим Брайденстайн “Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтран ажиллаж байгаадаа NASA баяртай байна. NASA-гийн амбицтай төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэх шинэ үеийн инженер, судлаачдыг бэлдэхэд кино урлаг чухал үүрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Одоо 57 настай Холливүүдийн од Том Круз хүнд хэцүү үзэгдэлтэй кино бүтээлд өөрийн хүчийг сорих дуртайгаараа алдартай нэгэн.
 
Тухайлбал тэр удахгүй дэлгэцэнд гарах “Top Gun: Maverick” кинонд сөнөөгч онгоц жолооддог бол 2015 оны “Misson: Impossible Rogue Nation” бүтээл дээр нисэж буй онгоцноос зүүгдэж, “Mission: Impossible Ghost Protocol” дээр Дубай хотод оршдог дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн хананд авирдаг юм.
 
Крузийн сүүлийн бүтээл “Mission: Impossible 7”-ын зургийг хоёрдугаар сард Италид авах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа.
 
NASA-тай хамтран бүтээх кинонд Илон Маскийн SpaceX компани оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь тус компани энэ сарын сүүлээр NASA-гийн сансрын нисгэгчийг олон жилийн дараа анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс тойрог замд хүргэх гэж байгаа юм.
 
Эх сурвалж: Reuters
Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтрана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0