Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Uvertura” хамтлаг “Монгол соёл” тоглолтоо онлайнаар хүргэнэ
4 жил өмнө   444
“Uvertura” хамтлаг бие даасан бүрэн хэмжээний онлайн тоглолтоо хийх болсноо пэйж хуудсаараа мэдээллээ. 
 
Тус хамтлаг “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан байна. Энэхүү төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо ийнхүү толилуулахаар болжээ. Тус тоглолтод “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг дуунаас гадна шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх юм.
 
Тоглолтыг 2020 оны 6 дугаар сарын 6-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр цацах аж.
 
Б.Сайханзаяа
“Uvertura” хамтлаг “Монгол соёл” тоглолтоо онлайнаар хүргэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0