Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа
4 жил өмнө   561
Гудамжны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох Бэнкси "Game Changer" нэртэй ээлжит бүтээлээ өнөө цагийн супер баатрууд болсон эмч, сувилагч нарт зориулжээ. Бэтмен, Хүн аалз зэрэг супер баатруудыг тоолгүй амны хаалт зүүсэн сувилагчийн тоглоомоор тоглож буй бяцхан хүүг дүрсэлсэн энэхүү граффити нь Английн Саутхэмптон дахь төв эмнэлгийн ханыг чимж байгаа аж.
 
Бэнкси "Ta бүхний хийж буй бүх зүйлд талархаж байна. Хэдийгээр миний бүтээл хар, цагаан өнгөтэй ч гэсэн энэ газрыг бага ч болов гэрэлтүүлнэ гэж найдаж байна" хэмээн бичжээ.
 
Сонирхуулахад энэ нь коронавирустэй холбоотой түүний анхны бүтээл биш юм. Бэнкси өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн нэрийн хуудас болсон хархуудаар дүүрсэн угаалгын өрөө бүхий шинэ бүтээлээ танилцуулж, "Намайг гэрээсээ ажиллахыг миний эхнэр үзэн яддаг" хэмээн бичиж байсан билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Бэнкси ээлжит уран бүтээлээ эмч, сувилагч нарт зориуллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0