Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
"Friends" цувралын тусгай ангийн зураг авалт энэ зуны сүүлээр хийгдэх магадлалтай
4 жил өмнө   606
HBO Max стриминг тавцангаар цацагдах "Friends" цувралын тусгай ангийн зураг авалт энэ зуны төгсгөлөөр хийгдэх магадлалтай боллоо.
 
"Эхэндээ бид зураг авалт хамгийн ихдээ л нэг эсвэл хоёр сараар хойшлогдоно хэмээн тооцоолж байсан бол одоо үүнээс ч илүү хугацаа шаардагдана гэж бодож байна. Одоогоор бид тусгай ангийг энэ зуны сүүлээр хийнэ гэж тооцоолж байна. Хэрэв бүх зүйл бүтвэл ажилдаа орно гэж найдаж байгаа" гэж WarnerMedia Entertainment компанийн дарга Боб Гринблатт мэдэгдлээ.
 
Эргэн сануулахад алдарт "Friends" цувралын жүжигчид HBO Max стриминг тавцанд зориулан цувралын тусгай ангийг хийхээр эргэн нэгдэхээр болсон юм. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард коронавирусын тархалтаас болж энэхүү төсөл нь хойшлогдоод байсан билээ.
 
HBO Max стриминг тавцан 2020 оны тавдугаар сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийнэ.
 
Эх сурвалж: HBO Max

 

"Friends" цувралын тусгай ангийн зураг авалт энэ зуны сүүлээр хийгдэх магадлалтай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0