Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Берлин хотын клубууд нээгдсэн ч дотор бүжиглэж болохгүй
4 жил өмнө   600
Коронавирусын улмаас үйл ажиллагаа нь зогсоод байсан Берлин хотын зарим шөнийн клубууд эргэн нээгдэж эхэлжээ. Гэхдээ одоогоор клуб дотор бүжиглэж болохгүй бөгөөд үүний оронд хүмүүс хөгжим сонсож, хоол идэж болох юм.
 
Mixmag сэтгүүлийн мэдээлснээр Sisyphos, Birgit & Bier, Rummels Bay зэрэг клубууд үйл ажиллагаагаа баарны форматаар явуулахаа мэдэгдсэн бөгөөд эдгээр газрууд цэвэр агаарт хүмүүст пицца, уух зүйлсээр үйлчлэхээр болсон байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид болон үйлчилгээний ажилтнууд тогтмол амны хаалт зүүх шаардлагатай гэжээ.
 
Үүний зэрэгцээ Берлин хотын зарим клубууд нээгдэх гэж яарахгүй байгаагаа мэдэгджээ. Учир нь тэд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байх нь эдийн засгийн хувьд ашиггүй хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Германд коронавирусын нийт 177, 927 бүртгэгдээд байгаа юм.
 
Б.Сайханзаяа
Берлин хотын клубууд нээгдсэн ч дотор бүжиглэж болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0