Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
4 жил өмнө   657
Future Commerce болон Klaviyo маркетингийн компанийн мэргэжилтнүүд Зүмерүүд буюу "Z" үеийнхэнд (1996-2017 онд төрсөн хүмүүс) шинэ нэр бодож олсон байна. Тодруулбал одоо тэднийг "Carly" хэмээн нэрлэж болох аж. 
Carly гэдэг нь "Can't afford real life yet" буюу хараахан жинхэнэ амьдрал худалдаж авах чадамжгүй гэсэн үгсийн товчлол юм.
 
Маркетеруудын үзэж буйгаар Зүмерүүд одоогоор хангалттай мөнгө олж чадахгүй байгаа ч тун удахгүй түүхэнд төрсөн хамгийн өндөр худалдан авах чадамжтай үеийнхэн болно гэжээ. Мөн 25-аас доош насны ангилалд хамрагдах эдгээр хүмүүс нь мим, өнгөрсөн үе, "үзэмжгүй" загварын чиг хандлагад дуртай бөгөөд Грета Тунбергээс үлгэр дууриалал авдаг гэнэ.
 
Сонирхуулахад шинэ мянганыхан ч гэсэн өөрсдийн гэсэн нэршилтэй болжээ. Тэднийг мэргэжилтнүүд Henry буюу "High earner not rich yet" (өндөр цалин авдаг ч хараахан баяжаагүй) хэмээн тодорхойлсон байна. Жишээлбэл АНУ-ын Henry үеийнхэн жилд дунджаар 100,000-250,000 ам.долларын цалин авдаг ч өөрсдийгөө хангалттай их мөнгө олдог гэж тооцдоггүй гэжээ.
Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0