Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Жүжигчин Роберт Паттинсоноос коронавирус илэрсний дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоожээ
4 жил өмнө   1787
Британийн жүжигчин Роберт Паттинсоны коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоосон тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
 
Киног бүтээж буй Warner Bros студийн мэдэгдэлд “The Batman”-ий зураг авалтын багийн нэг гишүүнээс коронавирусийн халдвар илэрснийг баталсан ч өвчтөний нэрийг зарлаагүй байна. "Vanity Fair" сэтгүүл болон "Hollywood Reporter" сайт өвчтөн нь гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон болохыг нэрээ нууцалсан эх сурвалжаас олж мэдсэнээ зарласан юм.
 
Цар тахлын улмаас киноны зураг авалт энэ оны гуравдугаар сарын дундаас зогсоод байсан бөгөөд ердөө гурав хоногийн өмнө Лондоноос хойд зүгт оршдог Ливсденд дахин эхэлж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр одоо “The Batman” кинонд гурван сарын зураг авалтын ажил үлдээд байгаа гэнэ. Киноны нээлтийг 2021 оны зургаадугаар сард төлөвлөөд байсан ч 2021 оны аравдугаар сард болгон хойшлуулжээ.
 
Холливүүдийн олон студи цар тахлын улмаас саатсан уран бүтээлийн ажлуудаа саяхнаас сэргээж эхлээд байна. Одоо 34 настай Паттинсон цус сорогчийн сэдэвтэй “Twilight” киноны цувралд анх дүр бүтээж олны танил болсон юм.
 
Эх сурвалж: CNN
Жүжигчин Роберт Паттинсоноос коронавирус илэрсний дараа “The Batman” киноны зураг авалтыг түр зогсоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0