Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол анх удаа технологийн шийдлүүдийг ашигласан драмын жүжиг тоглогдоно
6 жил өмнө   1086
Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг тавигдах гэж байна.
 
Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог.
 
Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч  Мягмарнарангийн Батболддын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна.
 
Тус жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр шинэ сонин шийдлүүдээр харж болох гэнэ.
 
Үүний нэг нь холограм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр  бодит мэт дүрслэл харагдана гэсэн үг.
 

Зөвхөн холограмаар зогсохгүй өмнө нь ямар ч жүжиг, тайзны урлагт олж харж байгаагүй гайхшруулам олон шийдлүүдийг та “Фауст” жүжгийн явцад харах болно. Тус жүжиг тайзнаа тавигдсанаар Монголын драмын урлаг шинэ төвшинд гарна хэмээн төслийн багийнхан хэлж байгаа юм.
 
Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л. Баттулга, голлох дүрүүдэд Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглох юм.
 
Гётегийн Фауст жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд Жүжгийн Ерөнхий продюсераар МУГЖ Г.Мягмарнаран зөвлөх найруулагчаар УГЗ, СУИС-н хүндэт Професор Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллаж байгаа юм байна.
 
“Фауст” драмын жүжгийг Германы элчин сайдын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд жүжгийг нээж Герман улсын элчин сайд үг хэлэх юм байна.
 
Мэдээлэл авах дугаар : 8800-8283

 

Монгол анх удаа технологийн шийдлүүдийг ашигласан драмын жүжиг тоглогдоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0