Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” номын нээлт, үзэсгэлэн болж байна
2 жил өмнө   830
“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга”  номын нээлт, үзэсгэлэн Монголын үндэсний музейд боллоо. Манж чин гүрний 60 орчим хошуудын тамганы бичээсийг хөрвүүлж судлан, гэрэл зургийн хамт түүхийн ухааны доктор Батболд бүтээлдээ буулгажээ.
 
Тамганы хэлбэр хийцийн хувьд бүгд Барс бариултай ган тамга. 10/10-ын хэмжээтэй 4кг 300 грамм хүртлэх жинтэй. Эдгээрээс хамгийн онцлох тамга нь наятын тамга учир нь дээшээ тэнгэрлүү харсан хэлбэр хийцтэй юм байна. Мөн ихэнх тамгыг 1692 онд манжийн дотоод яаманд хийсэн байна. Үүнээс гадна үзэсгэлэнд хуучин засаг даргын хошуудын нэгжийг хуваасан мэдээлэлтэй газрын зураг дэлгэжээ.
 
Их Монгол улс төрт улс үүссэн цагаас тамга хэрэглэж эхэлжээ. Тамгууд Энх-Амгалан хаан буюу манжийн үед хэрэглэж байжээ. Хуучнаар нийтдээ 119 хошуу байсан бол одоогоор 60 гаруй хошууны тамга олдоод байна. Халхын 4 аймгийн тамга огт байхгүй.Учир нь мөнгөн тамга байсан учир ардын засгийн үед хайлуулж эдийн засгийн эргэлтэд оруулсан гэх таамаг байна.
 
“Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” номын нээлт, үзэсгэлэн болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0