Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
“ХҮСЛЭН” МУСК-ны нээлт 10-р сарын 29-нд болно
2 жил өмнө   1217

 “ХҮСЛЭН” гэх шинэхэн кино 10-р сарын 29-ны өдөр нээлтээ хийх гэж байна. “Дусал тус” сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, “Revolution production”-ны бүтээл “ХҮСЛЭН” киноны зохиолыг жүжигчин, найруулагч А.Миеэгомбо  бичсэн байна. Найруулагчаар А.Даваажаргал, СТА Б.Батсүх нар ажиллажээ.

Гол дүрд КУДС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Г.Хүслэн, МУГЖ У.Батбаатар, СТА С.Сарангэрэл, Г.Ганбат, Д.Номиндарь нар тогложээ. Киноны онцлог нь өнөөгийн хүмүүсийн үнэн байдлыг харуулсан, хорт хавдраар өвчилсөн хүний амьдрал, сэтгэл зүйн асуудал, хүн хүнээ гэх сэтгэлийн талаар өгүүлжээ. Өнөөдөр Эх нялхаст 80 гаруй хүүхэд элэгний асуудалтай, жилд 4500 гаруй хавдарын улмаас нас барж байгаа судалгаа байна. Энэ нь жилд 4500 айл өрх хагацал үздэг гэсэн үг бөгөөд үүний цаана хичнээн хүүхэд өнчирч үлдэж байгааг таашгүй юм.

Тэгвэл киноноос орж ирсэн орлогыг 100 хувь сайн үйлсэд зарцуулах юм байна. Тодруулбал, Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн эмч ажилчдыг Солонгосын “Ёнсэйн” их сургуульд мэргэжил дээшлүүлэх шаардлагатай сургалтанд хамруулах ажлыг санхүүжүүлэхээр болжээ. Нийгэм цаг үе, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед киноны орлогыг сайн үйлсэд зарцуулж байгаа кино багийн хамт олноор бахархахгүй байхын аргагүй. 2021 оны цоо шинэ уран бүтээл “ХҮСЛЭН” Монголын уран сайхны киног үзсэнээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай мянга мянган Монголчуудад амьдрал бэлэглэхэд их хувь нэмэр оруулах юм гэж кино багийхан хэлж байлаа.

 

“ХҮСЛЭН” МУСК-ны нээлт 10-р сарын 29-нд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0