Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Дайн (2018)
7 жил өмнө   973
Уул нь хэдэн жилийн өмнө бүтээгдсэн ч кино театрууд дэлгэцэнд толилуулахгүй гэсэн шалтгаанаар үзэгчдэд хүрэлгүй удсан Дайн гэх кинотой өнөөдөр би танилцлаа. Киноны видео танилцуулгыг хараад үзэх сонирхол төрсөн. Манайд ойрд хийгдээгүй гэмт хэрэг, аллагатай төрлөөр хийгдсэн муугүй бүтээл гэж би хэлнэ. Ялангуяа эхний хагас хэсгийн эвлүүлэг их таалагдсан. Эвлүүлдэг тоглоом шиг тархи хөөрхөн ажиллуулахаар. Яг ийм төрлөөр манайхан хэд хэдэн кино хийсэн нь энэ киноноос сайн болоогүй гэдгийг шуудхан хэлчихэе. Зарим хэсэг дээр үзэгч та төөрж магадгүй. Гэхдээ л учрыг олох байх. Би бодохдоо улс болгонд кино төрөл жанр бүрээрээ хийгдээсэй гэж хүсдэг. Зөвхөн цөөн хэдэн төрөл дээр гацчихвал хайран. Тийм ч учраас шинэ зоригтой гарч ирж байгаа өөр төрлийн кинонууд бас сайн байх ёстой. Тэгэж байж бид үзнэ шүү дээ.
 
 

 

Д.ЗОЛБОО

Дайн (2018)
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0