Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өвчинд шаналсан Жэт Лигийн зураг хүмүүсийг цочроожээ
6 жил өмнө   1003
Хятадын болон Холливүүдийн гардан тулаант киноны супер од Жэт Лигийн гэрэл зураг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж, шүтэн бишрэгчдийг нь гайхшруулжээ.
 
Тэрээр таван жилийн өмнө өөрийгөө бамбайн хордлого (hyperthyroidism) өвчтэй болсноо анх дэлгэж байсан юм.
 
Гэхдээ олны нүднээс далд байсан Ли өнгөрсөн долоо хоногт Төвдийн нэгэн сүмд зочилж яваа зураг олон нийтэд тарсан нь энэ ажээ
Бээжинд төрсөн 55 настай жүжигчин эр 2010 онд анх ийм өвчинтэй болсноо мэдэж байсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд эмчлүүлсээр байсан ч үр дүн гараагүй ажээ.
 
Бамбайн хордлого туссан хүний бодисын солилцоо өөрчлөгдөж, зүрхний цохилт нь түргэсдэг гэнэ. Тиймээс хэдэн жилийн өмнөөс Ли хүчтэй дасгал хийж чадахгүй болсон байна. Хэрвээ тулаант кинонд дүр бүтээж, биеийн хүчний дасгал хийсээр байвал “тэргэнцэр дээр үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ” гэдгийг эмч нар анхааруулсан тухай 2013 онд тэр ярьж байжээ.
 
Одоо тэр Буддын шашин шүтэж, бясалгал хийх замаар биеийн эрүүл мэндээ хэвийн байлгахыг зорьж байгаа тухайгаа ярьсан байна.
 
Жэт Ли 1970-аад оны үеэс өсвөр насандаа дэлгэцэнд гарч, олны танил болж эхэлсэн юм. 18 настайдаа тэр өвдгөндөө гэмтэл авч, 7.5 цаг үргэлжилсэн мэс засалд орж байжээ. Мөн 23 настайдаа нурууны хүнд бэртэл авч байсан гэнэ.
 
Жэт Лигийн сүүлийн гэрэл зургийг үзсэн фэнүүд нь түүний бие сайжрахыг хүсэн залбирч байгаагаа сошиал сүлжээгээр илэрхийлцгээсээр байна.
 
 
 
Эх сурвалж: South China Morning Post

 

Өвчинд шаналсан Жэт Лигийн зураг хүмүүсийг цочроожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0