Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нэрт зураач Зураб Церетелигийн зураасан зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
2 жил өмнө   487
Гүрж гаралтай, Оросын алдарт зураач Зураб Церетелигийн зураасан зургийн үзэсгэлэн энэ сарын 19-аас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэхээр болжээ. Тус үзэсгэлэнг Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй.  
 
Нэрт зураач Зураб Церетели нь XX зууны урлагийн гол төлөөлөгч болох Пикассо, Дали, Шагал нартай харилцаж, тэднээс суралцаж, авьяасаа хөгжүүлсэн аугаа уран бүтээлч юм. Тэрээр 5000 гаруй уран бүтээлээрээ өөрийн авьяас, дахин давтагдашгүй ур дүйгээ дэлхийд таниулж, тамгалж чадсан нэгэн. Түүний уран бүтээлийн цар хүрээ монументал том хэмжээний баримлаас уран зураг хүртэл өргөн хүрээг хамарсан байдгаараа онцлогтой. Түүнчлэн бүтээлүүд нь энгийн шинж чанартай атлаа хүний амьдралын энгийн ахуйгаас эхлээд сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанарыг илэрхийлсэн байдаг. Тэрээр зураасан зургуудаа гүрж ард түмний угсаатан зүйн нарийн судалгаа, ажиглалт дээр үндэслэслэн туурвидаг байна.  
 
Түүний ид шид болон бодит байдлыг хослуулсан мэт увдистай бүтээлүүдийг шимтсэнээр өөрийн сэтгэл зүрхний гүнийг тольдож, дотоод мөн чанараа олж харах боломжтой юм.
 
Нэрт зураач Зураб Церетелийн товч намтар:
 
 
 
Зураб Константинович Церетели нь 1934 онд ЗХУ-ын Тифлис хотод төржээ. Тэрээр зөвлөлтийн, гүржийн болон оросын уран бүтээлч зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч юм. Зураб Константинович Церетели нь 1997 оноос одоог хүртэл Оросын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр ЗХУ-н Дүрслэх урлагийн академийн гишүүн, Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-н Ардын зураач, Оросын Холбооны Улсын Ардын зураач, Ленины нэрэмжит шагналт уран бүтээлч юм.  
 
Тэрээр уран зураг, зураасан зураг, баримал болон монументаль-чимэглэлийн урлаг зэрэг олон төрлөөс 5000 гаруй уран бүтээл туурвисан  байна.
Нэрт зураач Зураб Церетелигийн зураасан зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0