Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өнөөдөр зуны анхны задгай шоу "UB pradise" болно
2 жил өмнө   617
Зун цагийн нээлт буюу хамгийн анхны задгай шоу “UB Paradise” өнөөдөр болох гэж байна. Шоу “River Beach”-д 20:00 цагт эхлэх бөгөөд хип хопын үе үеийн “галзуу” доргио хамтлаг, дуучид болон шилдэг DJ нар урилгаар оролцоно.
 
Тухайлбал, Люмино, реппер Цэцэ, Flash хамтлаг, дуучин Эрка, Тоонот рекордс буюу Desant, ThunderZ, Billgang, Jason, Babar, O.Z, Roockie, Maaraa нар оролцож, нэгэн үдшийг фэнүүдтэйгээ бут авах нь ээ. 
 
Мөн Dj Tse, Don Turito, Dj billy, Dj AX нарын хөгжимд хэмнэлийг мэдэрч, хөгжилдөх боломж “UB Paradise”-аар ийнхүү эхэлж байна.
 
Шоуны тасалбар 19,999 төгрөг бөгөөд www.shoppy.mn -ээр захиалаад, хүргүүлэн авч болох нь ээ. Задгай талбайд өглөөний 05.00 цаг хүртэл үргэлжлэх тус шоуны хамгийн тэсрэлттэй хэсгийг энэ удаад нууцлая. 
 
 “UB paradise Show” болоход нэг хоног үлдлээ.
 
Хаана: Уулын зам дагуу Riverside буюу хуучнаар River Beach Resort
 
Хэзээ: 5 сарын 6-ны Баасан гаригт 20:00 цагаас 05:00 цагийн хооронд
 
 

Өнөөдөр зуны анхны задгай шоу "UB pradise" болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0