Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жейсон Момоа шинэ найз бүсгүйтэй болжээ
2 жил өмнө   394
Жейсон Момоа Лиза Бонетээс салсны дараа шинэ найз бүсгүйтэй болжээ. Өдгөө 42 настай “Aquamen” од Момоа нь Эйза Гонзалес гэх Мексик гаралтай жүжигчин бүсгүйтэй болзож байгаа гэж ойрын олон эх сурвалж ”People”-д ярьсан байна. Момоа 54 настай Бонет хоёр 20 орчим жил хамт амьдарсны эцэст салж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн юм.
 
"Тэд болзож байна. Жейсон Эйзад санаа тавьдаг. Жейсон маш сайн, Fast X дээр ажиллаж байна" гэж нэгэн хүн ярьсан байна. Момоа  өнгөрсөн сард 32 настай Гонзалесийн тоглосон "Түргэн тусламж" киноны нээлтэд оролцсон. Гэвч тэд улаан хивсний ёслолд хамтдаа оролцоогүй юм.
 
Эх сурвалж мөн “People”-д хэлэхдээ, Жейсон Бонет хоёр өөр өөр зүйл туршихыг хүсч байгаа ч бие биедээ маш их санаа тавьдаг гэж онцолсон байна. Момоа салснаасаа хойш хойд охин Зое Кравицыг "Бэтмэн" киноны нээлтэд ирж, гэр бүлийн харилцаагаа хүндэтгэж буйгаа харуулсан юм. Тэрбээр Зое Кравицын аав Ленни Кравицтай найзууд хэвээр байгаа юм.
 
Эх сурвалж: PEOPLE
Жейсон Момоа шинэ найз бүсгүйтэй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0