Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ким залуу харагдахын тулд ялгадас идсэн ч чадна гэжээ
2 жил өмнө   523
Реалити од Ким Кардашиан өдгөө 41 настай. Тэрбээр олон хүмүүсийн адил залуу насаа удаан хадгалахыг хүсдэг тухайгаа “The New York Times” сонинд ярьжээ. Ким хэлэхдээ “Залуу насаа хадгалахын тулд би юу ч байсан хийнэ. Хэрэв та надад залуу харагдахын тулд өдөр бүр ялгадас идэх ёстой гэсэн ч би идэж чадах байх” гэж наргисан байна.
 
Түүний ярилцлага нийтлэгдмэгц олон нийтийн сүлжээнд “ялгадас идэх” тухай хэлэлцүүлэг өрнөжээ. Зарим нь түүнийг “Магадгүй хэдийнэ идэж үзсэн байх” гэсэн бол бусад нь “Хэр хэмжээгээр идэх вэ гэдэг л гол асуудал” гэж бичсэн байна.
 
Түүнчлэн Ким Кардашианы “Skims founder” компанитай хамтарсан,  ирэх сард болох “Skkn” брэндийн нээлтийн өмнө уг ярилцлага гарсан нь илүү асуудал үүсгэжээ. Учир нь зарим хүмүүс түүнийг гоо сайхны брэнддээ ялгадас хольсон байж магадгүй гэж сэжиглэсэн байна.
 
Эх сурвалж: THE PAGE SIX
Ким залуу харагдахын тулд ялгадас идсэн ч чадна гэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0