Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулан өгчээ.
Тус чуулга 1992 онд анх байгуулагдаж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, БНХАУ, БНСУ, Австри, Швейцар, Канад, Турк, АНУ, Франц, Герман, Итали, ОХУ зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа олон гайхамшигтай уран бүтээлийг туурвиад буй.
Ингэснээр үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эх орноо гадаадад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулжээ.
Цаашид монголын үндэсний урлагийг гадаад улс орны иргэдэд таниулан сурталчлах үүргийг хүлээж байна.
Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ |
|