Загварын ертөнцийн өлгий болсон Парис хотод ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ хэрхэн өрнөж, загварлаг залуус тэнд яаж алмайруулж, брэндүүд санаанаас гарамгүй ямар шоу толилуулдаг болохыг нүдээр үзэнгээ сэтгэл татам “Хайрын хот”-оор зугаалах 7 ӨДӨР 6 ШӨНӨ үргэлжлэх VIP АЯЛАЛ зарлагдлаа.
Дизайнерууд тэс өөр, эрс шинэ эрэхийллийг өдөр тутам түгээмэл өмсөх хамгийн сонгодогт яаж шингээснийг нэг дороос харж болох цорын ганц газар бол Загварын долоо хоног юм. Парисын загварын долоо хоног энэ удаа 2 сарын 27-ноос 3 сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ. Энэ үеэр нэг дор 70 гаруй брэнд цуглаж, салбарыг хөдөлгөгч могул, сор болсон эрхмүүд цуглан ур ухаан, хурц хараагаа гайхуулдаг тул бүх шоунд зөвхөн урилгаар нэвтрэх юм. Иймд, аялагч бүр Парисын загварын долоо хоногт оролцох урилга.
ARIUNAA SURI бол хэмнэл эвдэгч гэдгээрээ загварын зах зээлд танил болсон брэнд юм. Үйл ажиллагаагаа 2011 онд эхэлж, үүнээс хоёр жилийн дараа Токио хотын загварын долоо хоногт runway шоугаа толилуулж байсан туршлагатай. Уг брэнд гаргасан коллекц бүртээ санамсаргүйгээр бид одоо ч мартсаар байдаг анзаарах ёстой сэдвийг хөндөж, runway шоу болгондоо усан дээрх алхалт гэх мэт содон зүйлсийг шигтгэсээр ирсэн.
Парисын загварын долоо хоногт оролцох VIP аялал зарлагдлаа |