Соёлын сайдын гаргасан “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалын дагуу энэ сарын 1-нээс 5-ны өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажилласан. Мөн музей нь хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулсан юм.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан тухай бид мэдээлсэн. Харин нийт өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчит 35 музейгээр 174,512 хүн үйлчлүүлж эх орныхоо соёлын өвтэй танилцжээ. Үүнээс 92 мянган том хүн, 80 мянган хүүхэд, 1059 тусгай хэрэгцээт иргэд байна.
“Музейн нээлттэй өдөр”-өөр улс даяар 174 мянга гаруй хүн музейд үйлчлүүлжээ |
|