Дуучин Мадонна өнгөрсөн Бямба гаригийн шөнө Нью-Йорк хотын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн талаар "Page Six" мэдээлэв. Өдгөө 64 настай Мадонна нэг шөнийг амьсгал дэмжигч аппараттай өнгөрүүлсэн гэнэ. Түүний менежер Гай Осерийн Лхагва гаригт мэдээлснээр Мадонна сэрж, биеийн байдал нь сайжирч эхэлсэн гэв. Мадонна нянгийн ноцтой халдвар авснаар эрчимт эмчилгээний тасагт хэд хоног хэвтэж, эмчилгээ хийлгэжээ. Одоогоор тэрбээр энгийн өрөөнд шилжсэн ч эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.
Мадонна долдугаар сарын 15-нд Ванкуверт эхлэхээр төлөвлөж байсан "Celebration" аялан тоглолтоо оролцуулан "бүх ажлаа түр зогсоох" шаардлагатай болсон тухай менежер нь тайлбарлав. Тэрбээр хөгжмийн карьерынхаа 40 жилийн ойг тохиолдуулан энэ оны эхээр “Celebration” аялан тоглолтоо зарласан. Дэлхийн мега аялал 43 хотод болох бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын эцэс хүртэл үргэлжилнэ.
ЭХС УРВАЛЖ: THE DAILY BEAST
Мадонна эмнэлэгт ухаангүй хүргэгджээ |
|