Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол соёлыг сурталчилдаг “Strong Girl Nam-Soon” цуврал дэлхийн 31 оронд үзэлтээрээ тэргүүлж байна
6 сар өмнө   282
Өнөөдрөөс нэг сарын өмнө Өмнөд Солонгосын JTBC телевизийн сувгаар “Strong Girl Nam-Soon” шинэ цувралын ангиуд амралтын өдөр бүр цацагдаж эхэлсэн билээ.
 
Үүнтэй зэрэгцэн Нэтфликс стриминг платформоор мөн дэлхийн олон оронд цацагдаж байгаа юм.
 
Цувралд нялх багадаа Монголд төөрч үлдсэн солонгос охины түүхийг үзүүлдэг. Монголын малчин айлд өссөн тэрбээр насанд хүрснийхээ дараа төрсөн эцэг эхээ олохоор Сөүл хотод ирдэг юм.
 
Цувралд Монголын ахуй соёлыг түлхүү үзүүлдэг нь тун сонирхолтой. Тухайлбал Нам Сүүн охин өөрийнхөө монгол нэрийг Цэцэг гэж танилцуулдаг бөгөөд цувралын туршид монгол хэлээр ярих, монгол ардын дуу дуулах, алдартай монгол хоол болох хорхгийг яаж бэлддэгийг тайлбарлах зэргээр Монголын ахуй соёлыг үргэлж сайн талаас нь үзүүлдэг юм.
 
Энэхүү бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа хойш Өмнөд Солонгосын телевизийн хамгийн өндөр үзэлттэй цувралын эхний таван байраас буухгүй байгаа.
 
Тухайлбал өнгөрсөн Бямба гарагт жагсаалтын гуравдугаарт, Ням гарагт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.
 
Мөн Нэтфликсийн англи бус хэлээр гарсан телевизийн цувралуудын шилдэг арвын жагсаалтын тавдугаарт бичигджээ.
 
Ингэхдээ дэлхийн 31 улсын Нэтфликс хэрэглэгчдийн топ 10 цувралын жагсаалтад багтсан байна.
 
Эдгээр улсуудыг тив тус бүрээр нь жагсаавал:
 
Америк тивд:
  • Боливи, Чили, Доминиканы БНУ, Эквадор, Эль Сальвадор, Гватемал, Хондурас, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Перу
Африк тивд
 
  • Нигери
Ази тивд
  • Бахрейн, Бангладеш, Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Кувейт, Малайз, Оман, Филиппин, Катар, Саудын Араб, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам
 
 
Эх сурвалж: Netflix, Kpopmap
Монгол соёлыг сурталчилдаг “Strong Girl Nam-Soon” цуврал дэлхийн 31 оронд үзэлтээрээ тэргүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0