Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Б.Замилан: Би чиний нүдээр өөрийгөө харж үзэхийг хүсэж байна.
2 сар өмнө   240

Говийн домог, Нарны садан, Амьдралын урт замд, Миний сахилгагүй залуу, Манайд ирсэн дурлал зэрэг уран сайхны киногоор үзэгч олны зүрх сэтгэлд тунгалаг хар нүд, дөлгөөхөн төрхөө тодоор үлдээж чадсан жүжигчин, дуучин Б.Замилан анхны “ЦОМОГ”-оо гаргахаар болсон байна.

Шинэхэн баг бүрдүүлж “ЦОМОГ”-оо гаргах гэж буй жүжигчин дуучин бүсгүй маань цомгийн анхны “Чиний Би” нэртэй дуугаа дүрсжүүлэн үзэгч сонсогчдын хүртээл болгожээ. . Одоогоор цомогт орох 6 дуу бэлэн болсон байгаа бөгөөд удахгүй албан ёсны клипнүүдээ гаргаж сонсогчдод бэлэг барихаар төлөвлөж буй гэнэ. 

Zamilan - Chinii bi (Official Music Video)

Тэрээр өмнө нь  Говийн домог киноны Эгэрэл гүнжийн дүрийг бүтээж чадварлаг жүжигчин гэдгээ харуулснаас гаднаа тус киноны дуу Зүрхний Амраг дууг дуулж олны хүртээл болгож чадсан. Мөн аавынхаа зохиосон “Эх нутгийн дуу”-г олны хүртээл болгосноос гадна  “Миний сахилгагүй залуу” киноны “Зүгээр л” дуугаа өөрөө зохиож дуулсан авьяаслаг нэгэн гэдгийг уншигч олон маань аль хэдийнээ мэдэх биз ээ.

 

 

 

 

 

 

Б.Замилан: Би чиний нүдээр өөрийгөө харж үзэхийг хүсэж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0