Шведийн домогт Абба хамтлагийн гишүүн Бёрн Улвеус өнгөрсөн Бямба гарагт найз эмэгтэй Кристина Састай гэрлэжээ.
Одоо 79 настай Улвеус өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд 2021 онд Аббагийн сүүлчийн цомог “Voyage”-ийг гаргахаар Германы Нюрнберг хотод ажиллаж байхдаа Састай танилцсан юм байна.
Тэдний хурим Дани улсын нийслэл Копенхагэн хотод найз нөхөд, гэр бүлийн хүмүүсийн хүрээнд болж, телевизийн алдартай хөтлөгч Санди Токсвиг хөтөлжээ.
Улвеус хуримынхаа хэд хэдэн гэрэл зургийг Ням гарагт Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.
Абба хамтлагийн хувьд энэ жил Eurovision хөгжмийн наадамд “Waterloo” дуугаараа түрүүлсний 50 жилийн ой тохиож байгаа.
Тус хамтлагийн дөрвөн гишүүн хоёр хоёроосоо гэр бүл байсан юм.
Улвеусийн хувьд 1971 онд хамтлагийнхаа дуучин Агнета Фалцкогтой гэрлэж байжээ. Тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн нь одоо 49 настай Линда, 44 настай Питер нар юм.
Улвеус, Агнета нар 1980 онд салжээ.
Нөгөө нэг хос болох Андерссон, Лингстад нар бас 1981 онд хамтлагаа тарахаас нэг жилийн өмнө салж байв.
Улвеус 1981 онд Лена Каллерсётай хоёр дахиа гэрлэж, 2022 он хүртэл хамт амьдарч байжээ.
Абба хамтлагийн гишүүн 79 насандаа гурав дахь удаагаа гэрлэжээ |
|