Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $200 тэрбум давжээ
2 сар өмнө   132
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $200 тэрбум давсныг Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлжээ.
 
Ингэснээр тэр ийм хэмжээний хөрөнгөтэй манай гарагийн гуравхан хүний нэг болж байгаа юм байна.
 
Нөгөө хоёр нь Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос нар юм.
 
Энэ онд Мета компанийн хувьцааны ханш бараг 60 хувиар өсөж, нэгжийн үнэ $560 хүрээд байгаа.
 
Үүний үр дүнд Закербэргийн хөрөнгийн хэмжээ $72 тэрбумаар нэмэгджээ.
 
Нэг хэсэг $200 тэрбумтнуудын клубээс гараад байсан Жэф Безос энэ онд дахин дэвшсэн нь Амазон компанийн хувьцааны ханш 2024 оны турш 28 хувиар өссөнтэй холбоотой.
 
Илон Маскийн хөрөнгийн хэмжээ оны эхэнд $229 тэрбум байснаа $36 тэрбумаар өсөж, Даваа гарагийн арилжаа хаагдахад $256 тэрбумд хүрчээ.
 
Энэ оны эхэнд Маскаас гадна $200 тэрбум давсан хөрөнгөтэй ганцхан хүн байсан нь Францын тансаг эдлэлийн LVMH группийн гүйцэтгэх захирал Бернар Арно байлаа.
 
Гэвч түүний хөрөнгийн хэмжээ өнөөдрийг хүртэл $30 тэрбумаар буурч, $177 тэрбумд хүрээд байгаа нь LVMH группийн хувьцааны ханш оны эхнээс 16 хувиар унасантай холбоотой.
 
Одоо Арно дэлхийн баячуудын жагсаалтын тавдугаар байрт, Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны ард жагсаж байна.
 
Oracle-ийн хувьцааны ханш энэ онд 57 хувиар өссөн нь Эллисоны хөрөнгийг $55 тэрбумаар өсгөжээ.
 
Одоо Арно, Эллисон нарын хөрөнгийн хэмжээ $200 тэрбум хүрэхэд адилхан $20 орчим тэрбум дутаж байгаа.
 
Энэ онд хэтэвч нь зузаарсан Маск, Безос, Закербэрг, Эллисон нарын хувьд хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан хүмүүс юм.
 
 
Эх сурвалж: Business Insider
Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $200 тэрбум давжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0