Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Боксын Дэлхийн цомын тэмцээнд Монголоос 9 тамирчин хүч сорино
2 долоо хоног өмнө   163
Английн Шеффилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 25-нд эхлэх бөгөөд тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох аж.
 
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Дэлхийн цомын мөнгөн медальт А.Баттулга, 57 кг-д Дэлхийн цомын аварга Х.Билгүүнсайхан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д Дэлхийн цом, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын алт, хүрэл медальт Б.Мишээлт нар оролцоно. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д Дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д Дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөх юм. Түүнчлэн энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд Дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монголд болсон юм.
Боксын Дэлхийн цомын тэмцээнд Монголоос 9 тамирчин хүч сорино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0