Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Балар эртний цадиг” үзэсгэлэн Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ
6 жил өмнө   825

Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.

Түүнчлэн  Монголын Үндэсний музей, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Төв, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей, Монголын угсаатны гэр музейгээс авчирсан бөөгийн хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Үзэсгэлэн ирэх сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.

 

Ц.ОРГИЛ

“Балар эртний цадиг” үзэсгэлэн Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0