Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ч.Мягмар
Нийгмийн ажилтан
Сэлэнгэчүүдийн авьяасыг Дэлхийд
7 жил өмнө   4706
"Дэлхийн бяцхан мисс" олон улсын тэмцээн 4 дүгээр сарын 09-17 хооронд Гүрж улсын Батуми хотноо болно. Энэхүү тэмцээнд  эх орноо төлөөлж оролцох бяцхан мисс Д.Хосзулын багш Ч.Мягмартай ярилцлаа.  
 
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  "Бяцхан мисс" тэмцээний талаар яриагаа эхлүүлье.
 
- Танд болон танай сайтын хамт олон мөн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсад "Бяцхан мисс" тэмцээнийг зохиогоод 15дах жилийнхээ нүүрийг үзэж байна.Энэхүү тэмцээнийг  "Бяцхан мисс" олон улсын байгууллага маань зохиодог. Тэмцээний эхний аравт орсон тохиолдолд олон улсын чанартай тэмцээний эрхийг өгдөг. Дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцоход "Мисс Монголиа" аялал жуулчлалын холбооны тэргүүн Мисс Б.Гантогоо онцгой үүрэг гүйцэтгэж холбогч гүүр нь болж өгдөг юм болов уу гэж боддог.  Өнгөрсөн жил гэхэд л "Дэлхийн бяцхан мисс" тэмцээнд оролцож өндөр амжилт гаргасан нь  Б.Гантогоо, “Бяцхан мисс ОУХБ”-ийн тэргүүн Э.Оюунтунгалаг нартай салшгүй холбоотой гэж бодож байна. 
 
-"Дэлхийн бяцхан мисс" тэмцээн өнгөрсөн жил хаана болж байв. Манай улсаас гаргасан амжилтын талаар...
 
- Өнгөрсөн жил “Батуми”хотод зохиогдож дөчөөд орон оролцсон. Манай улсаас Н.Мичидмаа,  Ж.Сувд гэж хоёр охин явсан. Ж.Сувдыг бий бэлдэж энэхүү тэмцээнд оролцсон. Тэмцээнд  "Мисс Монголиа" аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Бяцхан мисс ОУХБ”-ийн тэргүүн Э.Оюунтунгалаг нар болон эцэг эхчүүдийн хамт долоон хүний бүрэлдэхүүнтэй явсан.  Ж.Сувд маань “Нөхөрсөг мисс”, “Топ моделийн алтан титэм”, “ Загварлаг мисс” гэсэн гурван номинацын эзэн болсон. Харин нь Мичидмаа маань тэргүүн байр эзэлсэн.  Энэ жилийн хувьд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
 - "Дэлхийн бяцхан мисс" тэмцээн хэдэн сарын хэдэнд хаана болох вэ? Монгол улсыг төлөөлж буй оролцогчийн тухайд.   
 
- Энэ жилийн "Дэлхийн бяцхан мисс" олон улсын тэмцээн 4 дүгээр сарын 09-17 хооронд Гүрж улсын Батуми хотноо болно.  Монгол улсыг төлөөлж Сэлэнгэ аймгийн II-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Хосзул гэж охин оролцохоор болсон. Орхон аймагт болсон миссийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн гэх мэт олон амжилтыг үзүүлж байсан охин байгаа.  " Мисс Монголиа"  аялал жуулчлалын тэргүүн Б.Гантогоо энэхүү сайхан боломжийг бидэнд олгосон.  Тэмцээний хувьд 4-7нас, 8-11гэх зэргээр 17хүртэл дөрвөн насны ангиллаар явдаг. Ингээд Хосзул маань 8-11 насны ангилалд оролцохоор болж бэлтгэлээ базааж байна.
 
- Энэ жил оролцож байгаа хүүхэд ямар номинацад шалгарах магадлалтай гэж бодож байна.
 
- Түрүүлнэ гэсэн бодолтой байна.  Яагаад гэвэл надад туршлага байна.  Миний бэлтгэж дагуулж явдаг хүүхдүүд олон улсын тэмцээнд тодорхой амжилтыг тогтмол үзүүлдэг.  Гүрж, Солонгосын LBMA  загварын тэмцээнд Б.Анхсувд, Б.Ганхулан нар Азийн шилдэг хүүхэд шагналыг авч байсан. Мөн Хөх хот, Шанхайн "Wonder baby" тэмцээнээс Б.Ганхулан Топ моделийн цомыг нь эх орондоо авчирсан амжилтуудыг тус тус үзүүлж байсан. “Мисс монголиа”-ийн тэргүүн Б.Гантогоо маань надад бас их итгэл хүлээлгэсэн. Оролцогч маань өөрөө загвар өмсөхөөс гадна тал талын авьяастай охин. Бүжиг нь л гэхэд Чонон сүлд киног илэрхийлсэн. Хийморьлог Монголыг харуулна гэж бодож байна.
 
- Бяцхан миссийг шалгаруулах шалгуурын талаар...  Бяцхан миссүүд маань юун дээр илүү анхаарч оролцдог вэ.
 
- Шалгуур их өндөртэй. Жишээ нь хүүхдүүдийн хандлага, тэмцээнээс гадуурх биеэ авч яваа байдал, хооллох соёл, мод тарих зэрэг хүмүүнлэгийн ажилд хэрхэн оролцож байгаа гээд алхам бүрийг хардаг. Монгол улсаа сурталчилсан 2 минутын promotion хийж байсан. Мөн тэр үед бас монгол хүүхэд ямар мундаг гэдгийг гайхацгааж байсан. Бид Сэлэнгэ аймгийнхаа байгалийн дурсгалт газар, онцлог мал ахуй хариулж буй байдал зэргийг харуулсан. Ж.Сувд маань өөрөө морь унаж хонио хариулж байсан. Үүнээс монгол хүүхдүүд багаасаа эко орчинд байгалиа хайрласан хүн болж төлөвшдөг гэдгийг мэдэрсэн. Бусад орнуудын Promotion- г харж байсан. Сайн үйлсийн аян хийдэг юм билээ. Бид хоёр Улаанбаатар хотын нэг телевизтэй ярилцаад явж байна. Асар их мөнгө ордог юм байна. Үнэхээр хүүхэд нь ийм их авьяастай учраас эцэг эх нь явуулахын тулд цалингийн зээл авдаг. Би ч бас шалгарсан хүүхдээ дагаад л зээл аваад явдаг даа.
 
 
Тэмцээний бэлтгэл хэрхэн явагдаж байна.  Тэмцээнд  уралдаанд оролцоход санхүүгийн асуудал тулгардаг. Санхүүгийн хувьд Төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжлэг авдаг уу?
 
- Одоогоор ямар нэгэн дэмжлэг байхгүй эцэг эхээс л  бүх зардал мөнгө гарч байна. Өнөөдөр л гэхэд хувцас дизайны “Энжи” салоны Алтжинтай яриад хувцасны захиалга өгсөн. Хувцасны үнэ нь л гэхэд  гурван сая төгрөг боллоо. Улсаа төлөөлж байгаа гэдгээрээ Монгол үндэсний хэв шинжээ тусгасан 13 нэр төрлийн хувцас оёулж байна.  Өнгөрсөн жил Ж.Сувдыг амжилттай оролцлоо гэж Аймгийн Засаг дарга бид хоёрт сая сая төгрөгөөр шагнаж  урамшуулсан. Сургуулийн сурагчид мөн сэтгэлээрээ хандив өргөдөг.  Ер нь бол зуун хувь эцэг эхээс хориод сая төгрөг  гардаг.  Гадаад хүүхдүүд хувийн үсчин, гоо сайханчтай ирдэг юм билээ. Хараад байхад эцэг эхчүүд нь  хүртэл группээр ирдэг бүүр тусдаа онгоцтой  байх нь ч бий. Тэдний яриагаар бол миний ирээдүй хойч үе өв залгамжлагч  нар маань орон орны соёлтой танилцаж хэлийг нь мэддэг болох ёстой гэж үздэг юм билээ. Казахстаны нэг залуугаас санхүүгийн асуудлын талаар асуухад тухайн орны ЗГ-аас зардлыг нь гаргадаг тухай ярьсан. Манай улсын хувьд тийм зүйл байхгүй хүсэлт тавиад орвол дэмжих л байх.  Гэхдээ цаг давчуу учраас тэр бүр ороод байх боломж олддоггүй. Улс орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа бяцхан охиныг дэмжих тал дээр анхаардаг байвал сайн л байна.
 
- Бяцхан миссүүдийг хэрхэн бэлдэж  зааж зөвлөж байна. Бага насны хүүхдийг загварыг чиглэлээр бэлдэхэд хүндрэлтэй зүйл нь тулгардаг уу? 
 
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуульд ажиллаж эхлээд л хүүхдүүдийн хүсэл сонирхол багаар ажиллах чадвар, юу хүсэж мөрөөдөж байна зэргийг л ил гаргахыг зорьдог болсон. Үүнийхээ хүрээд Бяцхан Мисс, Жентелмен, Манлай охин зэрэг тэмцээнүүдийг зохиож байсан. Хүмүүсийн өрөөсгөл өнцөг нь гоё ганган талаас нь хардаг. Гэтэл бүх л цогц чадварыг нь хөгжүүл, соёл хүмүүжил, алхаа гишгээ гээд асар олон зүйлийг бэлдэж байж тэр хүүхэд амжилтад хүрдэг. Одоо сургууль дээрээ Сэлэнгэ модель гэдэг клуб ажиллуулсан. Энэ жил төвийн бүсийн буюу Дархан уул Орхон Булган Төв аймаг зэрэг таван аймгийн хамтарсан 150-ад хүүхэд оролцсон тэмцээний шилдэг 30-д миний бэлдсэн есөн хүүхэд шалгарсан. Надад амьдралын туршид хүүхдүүдээ хөгжүүлж яваа учраас өөртөө ч бас их туршлагыг хуримтлуулж байгаа гэж боддог. Шилдэг клубээр шалгарсны дээр авч явсан нэг сурагч маань  тэргүүн мисс авсан.
Одоо 17той 12-р ангийн охин байгаа. Ер нь бол манай клубийн эрэгтэй сурагчдыг харахад биеэ авч яваа байдал хөгжил төлөвшил бусдаас огт ондоо. Гол нь хүмүүнлэг энэрэнгүй, хүн чанар гэдгийг заах, гаднаасаа гэхээсээ илүүтэй дотроосоо гэрэлтэх нь чухал гэдгийг ойлгуулж өгдөг. Энэхүү ажилд маань Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, засаг даргын орлогч Б.Нарантуяа болон сургуулийн захирал С.Энхтайван нар хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, тэмцээн уралдаанд оролцоход дэмжин тусалж урам хайрладагт үнэхээр их баярлаж явдаг.
 
Ярилцсан: Ц.Энх-Оргил
 
Сэлэнгэчүүдийн авьяасыг Дэлхийд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Mongol [103.9.90.51] 7 жил өмнө
    amjilt hvsey bytshan missdee