-Сайн байна уу? Юуны өмнө улсын аварга цол хүртсэнд тань баяр хүргэе.
-За баярлалаа.Танай сайтыг уншиж байгаа Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
- Энэ жилийн наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарч эхэлсэн бэ?
-Бэлтгэл бол их сайхан байсан. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлээ базаасны үр шим нь өнөөдөр гарч байх шиг байна. Увс нуур бөхийн гал гэдэг 20 гаруй жилийн түүхтэй газар бий. Тэр газартаа бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Мөн аймшигт цар тахал гарсан энэ үед ч хувийн бэлтгэлээ чамбай базаасны үр дүн нь энэ юм уу даа.
-Таны хувьд 2012 оны улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн байдаг. Үүнээс хойш найман жилийн дараа улсын их баяр наадамдаа дахин түрүүлсэн тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Найман жилийн хугацаа гэдэг багагүй урт хугацаа. Энэ хугацаанд би бас хоёргүй сэтгэлээр зөвхөн энэ амжилтын төлөө зүтгэсний минь ач гавьяа гэж бодож байгаа.
-Баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ нутгийн бөхтэйгөө үзүүр түрүү булаалдах тэр мөч ямар байсан бэ?
-Бид хоёр энгийн амьдрал дээр бол найз нөхөд, дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Бидэнд шударга барилдах ганцхан зарчим бий. Тиймээс найзтайгаа сайхан барилдаад л түрүүлсэн дээ.
-Энэ жилийн наадамд түрүүлнэ гэсэн итгэл хэр зэрэг байв?
-Ер нь бол байсан шүү. Бэлтгэл сургуулилт ч гэсэн их таарсан байсан.