Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.Энхбаяр
ОТИС-ийн СХСС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор
Б.Энхбаяр: Хүүхдийн хөгжил, төлөвшилд судалгаа, дүн шинжилгээ хийх нь бидний үүрэг
4 жил өмнө   3862
Монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар судалдаг судлаач, эрдэмтдийн ажлыг олон нийтэд танилцуулах, энэ чиглэлийн судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулах зорилгоор ОТИС-иас эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Эрдэмтэн, судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа хэлэлцүүлдэг арга хэмжээнүүдийн нэг болсон “Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 04 сарын 16 нд болно. Энэ талаар ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН СХСС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Энхбаяраас тодрууллаа.
 
-“Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ хурлын талаар мэдээлэл өгөөч?
 
-Отгонтэнгэр Их сургууль “Хүүхдийн хөгжил төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Урьд өмнө ЕБС, СӨБ-ийн багш судлаачдын, Их дээд сургуулийн судлаачид, Олон улсын түвшинд зэрэг янз бүрийн түвшинд зохион байгуулагдаж байсан. Сүүлийн 3 жил дараалан эрдэмтэн судлаач, судалгааны байгууллагуудын хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн 2021 онд Отгонтэнгэр  Их сургуулийн 30 жилийн ой тохиож байгаа. Уг эрдэм шинжилгээний бага хурал маань 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 
 
 
 
 
Энэ ажлын гол зорилго, үр дүн нь юу вэ?
 
-Монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн онцлог, гарч байгаа өөрчлөлт, анхаарал хандуулах болон дэмжих зүйл, сурч, хөгжиж буй орчинд нь тулгамдаж буй асуудал юу байна гэдгийг олж харах нь томчууд бидний үүрэг. Үүнийг тодорхой болгож, судалж, шинжилж, дүн шинжилгээ хийх нь боловсролын байгууллагын төдийгүй төр, засгийн бодлого, шийдвэрт ч чухал нөлөөтэй. Тиймээс энэ чиглэлд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, тэдний хийсэн судалгааг олон нийтэд танилцуулах, эргэлтэд оруулах зорилгоор энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг юм.
 
Эрдэмтэн судлаачид энэ чиглэлд хэр анхаарлаа хандуулж байна вэ. Энэ жилийн хуралд ямар хүмүүс оролцохоор байгаа бол?
 
-Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, эрдэм шинжилгээний хурлын маань цар хүрээ тэлж байгаа. Энэ жилийн хувьд сургуулийн маань 30 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон янзын арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөсний нэг нь энэхүү үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал юм. Уг хуралд МУИС, МУБИС, ШУТИС, Боловсролын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн, Сэтгэл зүйн төвүүд гэх мэт улсын хэмжээний судалгаа, шинжилгээний ихэнх байгууллагаас судлаачид оролцохоор бүртгүүлсэн. Мөн гадаадын зарим судлаачид оролцох хүсэлтээ ирүүлсэн.
 
Б.Энхбаяр: Хүүхдийн хөгжил, төлөвшилд судалгаа, дүн шинжилгээ хийх нь бидний үүрэг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0