Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бүргэдүүд Сүпер Боулын аварга боллоо
6 жил өмнө   791
   АНУ-ын Миннаполис хотын US BANK цэнгэлдэхэд NFL-ийн аваргын төлөөх Сүпер Боулын тоглолт болж өнгөрлөө. Тоглолтонд Филаделфиа хотын Eagles баг New England Patriots багтай өрсөлдөж 41-33 онооны харьцаагаар хожиж түүхэндээ анхны аваргын цомоо хүртлээ. 
 
   Сүпер Боулын үнэ цэнэтэй тоглогчоор 28 оновчтой дамжуулалт өгсөн Ник Фөүлс шалгарсан ба энэ ч бас түүний хувьд анхных байжээ. Харин улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон Том Брэдигийн баг ийнхүү хожигдлоо. Нэг сонирхолтой статистик байгаа нь 1999 оноос хойшхи бүх Сүпер Боулд улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон тоглогчтой баг хожигджээ. 
 
   Америк хөлбөмбөг нь АНУ-даа хамгийн их үзэгчтэй, түүнийгээ дагасан маш том зах зээлтэй тус улсын номер нэг спорт юм. Жил ирэх тусам энэ спортыг сонирхогчдын тоо дэлхий нийтээр ч нэмэгдсээр байна.    
 
Бүргэдүүд Сүпер Боулын аварга боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0