Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Өвлийн Олимп үүдээ нээж байна
6 жил өмнө   915
    “Пёнчан-2018” Өвлийн 23 дахь удаагийн Олимпийн наадмын нээлт өнөөдөр манай цагаар 19 цагт эхэлнэ. Нээлтийн ёслолын ажиллагаа 35 мянган хүний суудалтай Хвэнге парк  цэнгэлдэх хүрээлэнд болох ба хоёр мянга гаруй уран бүтээлч, сайн дурынхан оролцохоор болжээ. 
 
Олимпт оролцох эрхээ авсан 92 орны баг тамирчид Солонгос хэлний цагаан толгойн дарааллаар жагсан орж ирнэ гэж зохион байгуулагчид мэдэгдсэн. Мэдээж уламжлалын дагуу Олимпийн өлгий нутаг Грек улс эхэнд нь, зохион байгуулагч Солонгос улс төгсгөлд нь гарах болно.  
 
АНУ-ын баг 241 тамирчинтай байгаа нь түүхэн дээд амжилт болж байгаа бол манай улсаас 2 тамирчин оролцохоор болсон юм.
 
Мөн энэ удаагийн Олимпийн наадамд оролцохоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон ирсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.    
 
Манай улсад Өвлийн Олимпийн наадмыг сурвалжлах эрхийг ТВ5 телевиз авсан. Нээлтийн ажиллагааны шууд дамжуулалт 18.30 минутаас эхэлнэ.  
 
Өвлийн Олимп үүдээ нээж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0