Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид оролцоно
6 жил өмнө   701

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай "JIUDUAN WORLD CUP-2018” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-12-нд болно. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орны шилдэг 200 тамирчин хоёр өдрийн турш стандарт бус зургаан төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм байна.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Монголын талаас Олон улсын Их мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /, Олон улсын Их мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /, Олон улсын Их мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт /, Их мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /, Б.Лхагвадорж / Олон улсын тэмцээний мөнгөн медальт /, Г.Солонго, А.Уянга, Б.Болоржин, Б.Хулан нар багтжээ.

 

Ц.ОРГИЛ

Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид оролцоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0