Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Манай улсын тамирчид ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
6 жил өмнө   632

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Манай улсаас Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Олон улсын Их Мастер Н.Энхшүр, Олон улсын Их Мастер Э.Лхагвадулам нарын арван тамирчин, Олон улсын Их Мастер, Ази тивийн аварга, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан багшийн хамтаар оролцжээ.

Тэмцээний дүнгээр Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, гурван цомын хоёрыг тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулж, тэргүүн байрт орсон амжилтыг үзүүлсэн аж. Түүнчлэн тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчид:

 

Өсвөр насны ангилал:

  • 1-р байр: ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
  • 2-р байр: Их Мастер М.Уянга - 6115 оноо
  • 3-р байр: Б.Лхагвадорж - 5165 оноо

Насанд хүрэгчид:

  • 1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
  • 2-р байр: ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
  • 3-р байр: ОУИМ LiYang - 7069 оноо

Нийлбэр дүнгээр:

  • 1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
  • 2-р байр: ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
  • 3-р байр: ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноотойгоор энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлсэн байна.

 

Ц.ОРГИЛ

 

Манай улсын тамирчид ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0