Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өвлийн Олимп өндөрлөхөд 6 хоног үлдлээ
6 жил өмнө   779
   Пёнчан 2018 Өвлийн Олимпийн 23-р наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн  байдлаар нийт 199 медалийн эзэд тодроод байгаагийн 28-ыг нь авсан Норвегийн шигшээ баг медалийн тоо, чанараар аль алинаар нь бусдыгаа тэргүүлжээ. Тэдний араас Герман, Канадын шигшээ багийнхан жагсаж байгаа бол харин манай улс 70 дугаар байранд бичигдэж байна.
 
Манай улсаас цанын төрөлд оролцсон ОУХМ Ч.Отгонцэцэг 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарсан бол Б.Ачбадрах 15 км-ийн зайд өрсөлдөн 41:40.4 амжилтаар нийт 119 тамирчнаас 97-р байрт орсон юм.
 
Мөн наадам эхэлснээс хойш сэргээш хэрэглэсэн 2 удаагийн тохиолдол гараад байна. Эхнийх нь Японы эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн Кэй Сатогоос илэрсэн бол хоёр дахь нь Кёрлингийн холимог төрөлд хүрэл медаль хүртээд байсан ОХУ-ын тамирчин Александр Крушельницкийгээс илэрчээ. Энэ нь Япон улсын хувьд анхных, харин ОХУ-ын хувьд урьд нь сэргээшийн асуудалд олон орж байсан бөгөөд өмнөх Олимпийг зохион байгуулагч ОХУ-ын баг тамирчдыг энэ удаа Олимпийн хорооны нэр дээр оролцуулах болсон шалтгаан нь тэр байсан юм. 
 
Пёнчан 2018 Өвлийн Олимпийн наадамд 93 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байна.   
 
Өвлийн Олимп өндөрлөхөд 6 хоног үлдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0