Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ой тогтоолтын дэлхийн ихэр аваргууд Оросуудыг гайхшруулжээ
6 жил өмнө   590

ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ.

Нэвтрүүлэг есдүгээр сард гарах учир нэвтрүүлэг цацагдахаас өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байна. Тэд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоон даалгавруудыг алдаагүй гүйцэтгэжээ.

Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун Ухааны Академийн  Захирал Х.Хатанбаатар "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригджээ.

 

Ц.ОРГИЛ

Ой тогтоолтын дэлхийн ихэр аваргууд Оросуудыг гайхшруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0