Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Усанд сэлэлтийн тамирчид Монголын хоёр рекордыг эвдэв
6 жил өмнө   649

Монгол тамирчид Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж, хэсгээсээ хараахан шалгарч чадаагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн юм. 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хурд сорьсон Э.Дэмүүл 1:03.80, 4х100 метрийн буухиа сэлэлтийнхэд А.Хэрлэн, Х.Энхзул, Б.Есүй, Б.Энххүслэн нар 4:14.58 секундээр Монгол Улсын дээд амжилтыг ахиулав.

Мөн 200 метрийн өврөөр даллах төрөлд Б.Батмөнх 2:15.60, Г.Тэнгис 2:44.57, Б.Есүй 2:41.07, Э.Ариунтамир 2:47.80 цагийн амжилт үзүүлсэн юм.

Энэ төрөлд түрүүлсэн Тайваний тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилж, Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

 

Ц.ОРГИЛ

 

Усанд сэлэлтийн тамирчид Монголын хоёр рекордыг эвдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0